✨ Ямар үр дүнд чиглэдэг вэ?
BIODANCE-ийн албан ёсны мэдээллээр маск нь чийгшүүлэх 💦, нүхжилтийн харагдах байдлыг багасгах 🫧, арьсыг чанга уян харагдуулах 🧬, glow буюу гэрэлтсэн эффект өгөх ✨ гэсэн үндсэн арчилгаанд чиглэдэг. Брэндийн хэрэглэгчийн судалгаанд 95% нь арьс чийгшсэн, 90% нь илүү гэрэлтсэн гэж хариулсан байна.
Гол идэвхтэй найрлага
- 243 Da хэт жижиг молекулт коллаген (Ultra-Low Molecular Collagen): Арьсны гүн давхаргад хурдан шингэж, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.
- Галактомицес исгэгчийн шүүс (Galactomyces Ferment Filtrate - 50,000 ppm): Арьсны өнгө цайруулж, нүхжилтийг тэнийлгэн гэрэлтсэн толигор болгоно.
- Олиго-гиалуроны хүчил (Oligo-Hyaluronic Acid): Энгийн гиалуроны хүчлээс илүү хурдан бөгөөд гүнд чийгшил өгч, чийгийг удаан барина.
- Ниацинамид (Niacinamide): Арьсны барьерыг сайжруулан, цайруулах үйлчилгээ үзүүлнэ.
- Пробиотик болон бусад нэгдлүүд: Lactobacillus/Bifida ferment lysate зэрэг ашигтай бактерийн исгэгч нь арьсны дархлааг дэмжинэ.
Хэрэглэх дараалал
- 1. Нүүрээ цэвэрлэх: Нүүр цэвэрлэгчээр арьсаа сайтар угааж цэвэрлэнэ.
- 2. Суурь арчилгаа: Өдөр тутмын арчилгааны тонер, серум (эсвэл ампул), чийгшүүлэгч тосоо түрхэж шингээнэ.
- 3. Маск тавих: Савлагаанаас маскийг гаргаж, дээд болон доод хэсгийг нүүрэндээ тэнцүүлэн сайтар наана.
Хугацаа болон үйлчилгээ
- Өдрийн цагаар: [3–4 цаг] орчим буюу маск бүрэн тунгалаг цагаан өнгөтэй болж хувиртал тавина
- Шөнийн цагаар: Орой унтахын өмнө тавиад [шөнийн турш] хонуулах боломжтой. Идэвхтэй коллаген болон тэжээллэг бодисууд арьсанд гүн шингэж маск өөрөө тунгалаг болдог.
- Маск тунгалаг болсны дараа болгоомжтой хуулж авч, үлдсэн бүтээгдэхүүнийг арьсандаа шингээнэ.