Түгээмэл асуултууд

Таны захиалга тухайн өдрийн өглөөний 09:00 цагаас өмнө төлбөр орж баталгаажсанаар тухайн өдөртөө багтан хүргэлт таны гарт хүрнэ. Хэрвээ захиалга өглөөний 09:00 цагаас хойш батлагдсан тохиолдолд захиалга хийсэн өдрийн дараа өдөр буюу маргаашийн хүргэлтээр таны гарт захиалга хүргэгдэнэ. Хүргэлтийн үнэ - 6000₮. 14:00 цагийн яаралтай хүргэлт - 8000₮.
Хэрэв таны авсан бүтээгдэхүүн албан ёсны QR sticker-тэй боловч өмнөх савлагаанаасаа өөр харагдаж байвал энэ нь тухайн бүтээгдэхүүний савлагаа, дизайн эсвэл найрлага шинэчлэгдсэнтэй холбоотой юм. Та манай вебсайт дээрх тухайн бүтээгдэхүүний мэдээлэл дээр дарж, тайлбарыг гүйлгэн шинэчлэгдсэн мэдээлэлтэй танилцана уу.
Бүтээгдэхүүнүүдийг дараах Зээлийн АПП-р худалдаж авч болно. -Pocket, Simple, ARD, Omnyway, Hipay, PayOn, Lendpay, SONO, MONI, Carepay.
Таны захиалга баталгаажсанаас 12-24 цагийн дотор захиалга өгсөн хаяг дээр хүргэгдэнэ.
Эрүүл ахуй, бүтээгдэхүүний чанар болон микробиомын аюулгүй байдлын стандартыг чанд баримтлах үүднээс үйлдвэрийн лац, савлагаа задарсан тохиолдолд буцаах буюу солих боломжгүйг анхаарна уу. Танд яг таарах бүтээгдэхүүнийг сонгоход манай зөвлөхүүд үргэлж туслах болно.
Манай бүтээгдэхүүнүүд хөргүүртэй тээвэр, тусгай дулаалгатай сав баглаа боодол, температур хянах төхөөрөмж (data logger, GPS monitoring)-оор дамжин тээвэрлэгддэг. Тээвэрлэлтийн бүх үе шатанд HACCP, GDP, ISO 22000 зэрэг олон улсын стандартыг мөрдөж, гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хийдэг. Монголд ирсний дараа бид зориулалтын гоо сайхны стандартын агуулахад хадгалж, баталгаатайгаар хэрэглэгчдэд хүргэдэг.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл